Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нийтийн зориулалттай орон сууцнуудыг дулаалах, фасад засвар шинэчлэлийн ажил 70 хувьтай явагдаж байна

 

/2023.08.14/ -ний өдөр НИТХ-ын Төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, НИТХ-ын Төлөөлөгч Б.Мягмар нар дүүргийн тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явц, хэрэгжилттэй танилцан, тулгамдсан асуудлыг шийдвэрлэн ажиллалаа.

Тодруулбал өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 13 дугаар хорооны 2,5,6 дугаар байрны дээвэр, фасад засварын ажил 70%-тай явагдаж байгаа бөгөөд бусад тог цахилгааны асуудлыг гүйцэтгэгч компанитай зөвшилцөн шийдвэрлэхээр боллоо.

Ингэснээр 13 дугаар хорооны 56 өрхийн 250 гаруй иргэн тав тухтай дулаахан орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.

Мөн 14 дүгээр хороонд баригдаж буй “Цомцог гэр цэцэрлэг”-ийн ажлыг эрчимжүүлэх, 7-р сургуулийн хуучин барилгыг сэргээн засварлах, шинээр сургууль барих зэрэг асуудлыг холбогдох албаныхантай зөвшилцөн шийдвэрлэхээр боллоо.