Хан-Уул
Нэмэлт Шуурхай зөвөлгөөн

 

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 08 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№23/

 

      2023 оны 08 дугаар сарын 15                                                                                                                             Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
2023-2024 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД
1 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,  нийт хог тээврийн байгууллагууд Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон гэр хороолол, зуслангийн бүсийн хог, цэвэрлэгээ, тээвэрлэлтийг нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлэх. Ажлын 4 хоног
2 Хан-Уул зам засвар арчлалт ОНӨААТҮГ, Хөрөнгө оруулалтаар орон сууц болон гэр хорооллын гудамжинд хийж буй авто замын засвар шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, орчны аюулгүй байдлыг хангуулж хяналт тавьж ажиллах. Ажлын 4 хоног
3 Цагдаагийн газар Хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан авто замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн үйлчилгээ чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлж, дугаарын хязгаарлалтын хяналтыг сайжруулж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. Ажлын 4 хоног
4 Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс Авто замын хөдөлгөөний зорчих хэсэг болон автобусны буудлуудад нийтийн тээвэр чөлөөтэй зогсоход саад учруулсан тээврийн хэрэгслийг журамлах, дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийн жолоочид хариуцлага тооцох, хяналт тавих ажлуудаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 4 хоног
5 Боловсролын хэлтэс Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг сайтар бүрдүүлэх, хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг шалгах, хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг эрчимжүүлж ажиллах. Ажлын 4 хоног
6 Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Боловсролын хэлтэс

Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, орчны аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах.

Ажлын 4 хоног

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.08.21-ний өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/

 цахим хаягаар хүлээн авна.

 

 

 

ТАНИЛЦСАН:

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                                              С.ЭНХБАЯР

ХЯНАСАН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

ДАРГА                                                                                                            З.БУЯНТ

НЭГТГЭСЭН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН

МЭРГЭЖИЛТЭН                                                                                           Б.АРИУНАА