Хан-Уул
Мэдээлэл

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2023-2024 оны хичээлийн шинэ жилийг угтан оюутан, сурагчдад хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсыг нэг дороос хямд үнээр өргөн сонголттойгоор худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилгоор хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдааг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө гудамж 3 дугаар байрны урд талбайд зохион байгуулж байна.

Өргөтгөсөн худалдаанд оролцох хүсэлтэй үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст хүсэлтээ ирүүлж, хамтран ажиллана уу. Холбоо барих дугаар: 80118945.

Та бүхнийг хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.