Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 12 ДУГААР ХОРОО “ЯАРМАГИЙН БИО САЛБАР”-ЫН ЭМНЭЛГИЙН ГАДНА ТАЛБАЙН ТОХИЖИЛТ

Эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор дүүргийн төсвийн хөрөнгөөр гадна талбайн тохижилтын ажил үе шаттай хийгдэж байна.
Тодруулбал 12 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төв, хүүхдийн эмнэлгийн гадна талбайд авто машины зогсоол шинээр байгуулж, иргэдийн амарч суух сандал, саравч, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг ажил хийгдлээ.
Хан-Уул дүүргийн тохижилт, бүтээн байгуулалт 2021-2024