Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/168 – Үнэлгээний хороо байгуулах тухай

2023 оны 03 сарын 20-ны өдөр                    Дугаар А/168                                 Улаанбаатар хот

Үнэлгээний хороо байгуулах тухай

 

 

                          Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслийн хүрээнд хэрэгжих “Нийслэлийн ерөнхий боловсролын 60 дугаар сургуулийн засварын ажил” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Үнэлгээний хороо (Ч.Бат-Оргил)-нд үүрэг болгосугай.

 

                               ЗАСАГ ДАРГА                                          Ж.АЛДАРЖАВХЛАН