2023 оны 03 сарын 17-ны өдөр Дугаар А/146 Улаанбаатар хот
Дотоод аудитын хорооны бүрэлдэхүүнийг
шинэчлэн байгуулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 4.12, 4.14, Сангийн сайдын 2019 оны 29 дүгээр тушаалаар батлагдсан “Дотоод аудитын хорооны дүрэм”-ийн 1.3, 2.1-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх Дотоод аудитын хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай Үүнд:
Дарга : Ж.Алдаржавхлан Дүүргийн Засаг дарга
Гишүүд: Б.Цэрэн Засаг даргын орлогч
С.Энхбаяр Засаг даргын Тамгын газрын дарга
А.Амартүвшин Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
О.Одгэрэл Дотоод аудитын албаны дарга
М.Цогзолмаа Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
З.Буянт Аж ахуй, өмчийн хэлтсийн дарга
- Дотоод аудитын хорооны нарийн бичгийн даргаар тус албаны ахлах дотоод аудитор Ү.Шинэтөрийг томилсугай.
- Үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг мөрдөн ажиллаж, аудитын тайланг хорооны хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулж биелэлтэд улирал бүр хяналт тавьж ажиллахыг дүүргийн Дотоод аудитын алба (О.Одгэрэл)-нд даалгасугай.
- Энэ захирамж гарсантай холбогдуулан Дотоод аудитын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/460 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН