2023 оны 06 сарын 22-ны өдөр Дугаар А/360 Улаанбаатар хот
Тайван цагт иргэнийг цэргийн жинхэнэ
албанаас эрүүл мэндээр чөлөөлж,
тоо бүртгэлээс хасах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолоор батлагдсан “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн албан хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ын 3.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Эмч нарын комиссын шийдвэрээр тайван цагт цэргийн жинхэнэ албанаас эрүүл мэндийн байдлаар чөлөөлж, цэргийн бүртгэлээс хасах иргэдийн нэрийн жагсаалтыг хавсралтаар баталж, цэргийн бүртгэлээс хассугай.
- Тайван цагт цэргийн жинхэнэ албанаас эрүүл мэндээр чөлөөлөгдсөн иргэдийг тоо бүртгэлийн мэдээллийн санд оруулж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд цэргийн тоо бүртгэлээс хассан тухай баталгаажуулалт хийхийг Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн ахлах офицер хошууч (Э.Бат-Эрдэнэ)-д үүрэг болгосугай.
- Энэхүү захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулахыг Цэргийн штаб (дэд хурандаа Д.Баасанхүү)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН