Хан-Уул
Мэдээлэл

Яармагт 120 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг тун удахгүй үүд хаалгаа нээж, хүүхэд багачуудаа хүлээн авна

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо “Мандала гарден” хотхонд 308 дугаар цэцэрлэгийн салбар шинэ цэцэрлэг тун удахгүй хүүхэд багачуудаа хүлээн авах бэлтгэл ажил хангагдаад байна.

 120 хүүхдийн ортой тус цэцэрлэг нь 308 дугаар цэцэрлэгийн харьяа болж үйл ажиллагаагаа явуулах бөгөөд хамран сурах тойргийн сургуулийн өмнөх боловсрол эзэмших насны хүүхдүүдээ хүлээн авна.