Хан-Уул
Мэдээлэл

Тусгай волейболын төрлөөс дүүргийн хөвгүүдийн баг “АЛТАН” медаль охидын баг “МӨНГӨН” медаль тус тус хүртлээ

Монголын хүүхдийн спортын VII наадмын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын тэмцээний тусгай волейболын аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 09 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн биеийн тамир, спорт хорооны зааланд зохион байгуулагдаж тэмцээнд нийслэлийн 4 дүүрэг, орон нутгаас Өвөрхангай аймгийн 80 гаруй тамирчид өрсөлдсөнөөс Хан-Уул дүүргийн 63-р сургуулийн Д.Ганболд дасгалжуулагчтай хөвгүүдийн баг алтан медаль, охидын баг мөнгөн медаль хүртэж амжилттай оролцлоо.
Тэмцээнд оролцсон баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.