Хан-Уул
Онцлох мэдээ

“АЛТАН НАМАР” үзэсгэлэн худалдаа ХУД-ИЙН 14 дүгээр хороонд зохион байгуулагдлаа

 

Эко дүүргийн баялаг бүтээгчдийн нэгдсэн “БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023” өдөрлөг “Алтан намар” уриан дор төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотой дүүргийн 14 хороонд өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Хан-Уул дүүргийн алслагдсан хороодын газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын бараа, бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр, зах зээлийн ханшаас хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлан дэмжих зорилгоор зохион байгуулагдсан “АЛТАН НАМАР” үзэсгэлэн худалдаанд тус хорооны 20 гаруй иргэд, 10 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцлоо.

“Алтан намар” үзэсгэлэн худалдаанд өнөөдөр 14 дүгээр хорооны газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн  бүтээгдэхүүний дээж, шинэ ургацын ногоо, сүү сүүн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хямдралтай үнээр хэрэглэгчдэд хүргэсэн маргааш дүүргийн 13 дугаар хороонд үргэлжлэн зохион байгуулагдах юм.

Эко дүүргийнхээ баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг дэмжин “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд иргэд Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

“БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД 2023