Хан-Уул
Мэдээлэл Нэмэлт Онцлох мэдээ

МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-нд нэгдэж, Хан-Уул дүүрэгт мод тарьж байгаадаа баяртай байна

БНСУ-ын Улсан хотын Нам дүүргийн Засаг дарга СО ДУН ҮК:

/2023.10.02/-ны өдөр Хан-Уул дүүрэг, БНСУ-ын Улсан хотын Нам дүүрэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд Улсан хотын Нам дүүргийн зочид төлөөлөгчид Хан-Уул дүүрэгт хүрэлцэн ирж, мод тарилаа. Энэ үеэр Нам дүүргийн Засаг дарга тодруулга өглөө…

МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-нд нэгдэж, Хан-Уул дүүрэгт мод тарьж байгаадаа баяртай байна.

 

“Нам дүүрэг, Хан-Уул дүүрэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр олон ажил төлөвлөсөн. Энэ ажлын эхлэл болгон өнөөдөр манай дүүргийн төлөөлөгчид Хан-Уул дүүргийн ойн төгөлд 400 ширхэг мод тарьж Эко дүүрэг болох зорилтыг дэмжин хамтран ажиллалаа.

Солонгос улс ч гэсэн өмнө нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх эко орчин бүрдүүлэхийн тулд хүн бүр мод тарьж эхэлсэн байдаг. Монгол Улсын хувьд улс орон даяар “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн” эхлүүлж, хүн бүр мод тарьж ногоон байгууламжаа нэмэгдүүлэхээр хичээн ажиллаж байгаа нь анхаарал татлаа. Хан-Уул дүүрэг 10 мянган мод тарихаар төлөвлөсөн байна.

Мөн МУ-ын Ерөнхийлөгчийн  дэвшүүлсэн “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-д нэгдэн Хан-Уул дүүргийн Засаг даргын “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийг дэмжин тус дүүргийн ойн төгөлд 10 мянга мод тарих ажилд гар бие оролцон мод тарьж байгаадаа баяртай байна. Цаашид Хан-Уул дүүрэгтэй хамтран Нам дүүрэг тарьсан модныхоо ургалт, арчлалт хамгаалалт дээр анхаарч, олон ажил хийхээр төлөвлөсөн. Тухайлбал 2 дүүрэг эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр урт хугацааны турш хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллана” гэв.