Хан-Уул
Тендерийн урилга

ингисийн хүрээний авто замаас Эко ахмадын сувилал хүртэлх авто замын ажил

Тендерийн урилга

Огноо: 2023 оны 10 дугаар сарын 18

Тендер шалгаруулалтын нэр: Чингисийн хүрээний авто замаас Эко ахмадын сувилал хүртэлх авто замын ажил

Дугаар: ХУДХААА/202312014

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Чингисийн хүрээний авто замаас Эко ахмадын сувилал хүртэлх авто замын ажил”-ын ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.  

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2021, 2022

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 %-аас багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2021, 2022 он

Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жил 2020, 2021, 2022

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Тендерийн баталгааны хэмжээ буюу мөнгөн дүн нь: 17,633,000 (арван долоон сая зургаан зуун гучин гурван мянга) төгрөг. Хүчинтэй байх хугацаа: Тендерийн хүчинтэй хугацаанаас хойш 28 хоногийг дуустал хүчинтэй байна. Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.  Дотоодын давуу эрх тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn