Хан-Уул
Мэдээлэл

Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд тодорлоо

Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагддаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 29 дэх удаагийн уралдаант наадмын II шатны шалгаруулалт 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа.

Тус наадмын II  шатны шалгаруулалтад нийслэлийн Ерөнхий боловсролын 20 сургуулийн 1200 орчим сурагчид оролцож шилдэг хамтлагууд оролцож, Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн баг дэд байрт шалгарлаа.

ДЭД БАЙРАНД Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн “Шуранхайн тэнгэр” хамтлаг,

ТУСГАЙ БАЙРАНД Хан-Уул дүүргийн Шинэ Монгол Харумафүжи сургуулийн “Шинэ зууны хүүхдүүд” хамтлаг,

ШИЛДЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ мэргэжилтнээр Хан-Уул дүүргийн Соёлын ордны зохион байгуулагч О.Солонго нар тус тус шалгарлаа.

Шилдэг хамтлагуудын нэгдсэн гала тоглолт Нийслэлийн 384 жилийн ойг тохиолдуулан 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр болно.

БАГ ХАМТ ОЛОНД АМЖИЛТ ХҮСЬЕ.