Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Дэд байрт шалгарсан дүүргийн 18-р сургуулийн баг хамт олонд баяр хүргэе!

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Хүүхдийн найрал дууны 29 дэх удаагийн наадам амжилттай болж, өнөөдөр гала тоглолтоо хийлээ.

Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар 1993 оноос эхлэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан тус наадмыг 2006 оноос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон.

 

Энэ жилийн наадмын анхан шатны шалгаруулалтад нийслэлийн найман дүүргийн 75  сургуулийн 5100 гаруй сурагч оролцсон бол хоёрдугаар шатанд 20 сургуулийн 1200 орчим хүүхэд оролцож, шилдгүүдээ тодруулсан юм.

Тодруулбал тус наадмын дэд байрт Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн “Шуранхайн тэнгэр” хамтлаг,

Тусгай байранд Хан-Уул дүүргийн “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн “Шинэ зууны хүүхдүүд” хамтлаг,

Шилдэг зохион байгуулагч мэргэжилтнээр Хан-Уул дүүргийн Соёлын ордны зохион байгуулагч О.Солонго нар тус тус шалгарлаа.

БАГ ХАМТ ОЛОНД БАЯР ХҮРГЭЕ.