Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

 “Бидний өв – Манай дүүрэгт” цахим контент, бүтээлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” дэд хөтөлбөр, “Богцон дахь соёлын өв” төслийн хүрээнд иргэд олон нийт, хүүхэд, залуучуудад соёлын өвийн боловсрол олгох, өвийг хайрлан хамгаалах, өвийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Бидний өв – Манай дүүрэгт” цахим контент, бүтээлийн уралдаан зохион байгуулагдаж, шилдгүүдээ шалгарууллаа.

“Бидний өв – Манай дүүрэгт” цахим контент, бүтээлийн уралдаанд дүүргийн ерөнхий боловсролын 21 сургууль, зургаан МСҮТ-коллеж, 25 хорооны иргэд оролцон ангилал тус бүрээр шалгаруулан шагнаж урамшууллаа.

Шагналыг дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн гардууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн ангилалд:

Тэргүүн байрт 18 дугаар сургууль,

Дэд байрт 34 дүгээр сургууль,

Гутгаар байрт 7 дугаар сургууль,

БҮТЭЭЛЧ ангиар Ерөнхий боловсролын 118 дугаар сургууль тус тус шалгарлаа.

Мэргэжлийн боловсролын сургуулийн ангилалд:

Тэргүүн байрт Хүнс Технологийн Политехник коллеж,

Дэд байрт Механик, тээврийн сургуулийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

Гутгаар байрт Хангай мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

Иргэдийн ангилалд:

Тэргүүн байрт 13 дугаар хорооны иргэн Ц.Сүхбаатар

Дэд байрт 6 дугаар хорооны иргэн Б.Гэрэлтуяа

Гутгаар байрт 25 дугаар хорооны иргэн Г.Дарьбадам нар шалгарлаа.

Уралдаанд идэвхтэй оролцсон сургуулийн хамт олон иргэддээ талархал илэрхийлье.

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв