Хан-Уул
Мэдээлэл

“Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн мэдээллийг төрийн байгууллагуудтай хамтран сайжруулах нь” сэдэвт сургалт боллоо

Статистикийн хэлтсээс Үндэсний Статистикийн хорооны даргын албан даалгавар, Хан-Уул дүүргийн Засаг даргын А/585 захирамжийн дагуу зохион байгуулагдаж байгаа 3 сарын аяны хүрээнд хороодын зохион байгуулагч нарт “Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн мэдээллийг төрийн байгууллагуудтай хамтран сайжруулах нь” сэдэвт сургалтыг дүүргийн Статистикийн хэлтэс, ҮСХ-той хамтран 2023 оны 10 сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг нээж Хан-Уул Засаг даргын орлогч Б. Цэрэн үг хэлж, ҮСХ-ны ТӨШГ-ын холбогдох албаныхан хүн ам, өрхийн мэдээллийн сангийн хэрэглээ ач холбогдол, цаашид анхаарах асуудлын талаар сургалт орж,  албан хаагчидтай санал солилцлоо.

Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтэс