Хан-Уул
Мэдээлэл

Ахуйн үйлчилгээний салбарын ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтуудыг үе шаттай зохион байгуулна

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ахуйн үйлчилгээний салбарын ажилчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор мэргэшүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Дээрх ажлын хүрээнд үсчин, гоо сайханчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх сургалтыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Монголын мастер үсчдийн холбооны дэлхийн аварга, мастер зэрэгтэй багш Н.Алтаншагай, О.Балжинням, Н.Энхчимэг нар эмэгтэй, эрэгтэй тайралт, гоёлын үс засалт, арьс арчилгаа, нүүр будалтын талаар онол, дадлагын сургалт зохион байгуулахын зэрэгцээ үйлчилгээнд ашиглаж буй бүтээгдэхүүний сонголт, хэрэглээний талаар зөвлөмж, мэдээлэл өглөө.

Мөн тухайн салбарт иргэдээс ирж буй өргөдөл гомдлын талаар санал солилцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Цаашлаад хумс засал, хувцас засварын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийн ур чадварыг дээшлүүлэх сургалт, уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс