Хан-Уул
Тендерийн урилга

Явган зам тавих, тохижилт хийх (1, 3, 15, 19 дүгээр хороо), ХУДХААА/202312052 ДУГААРТАЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА.

Огноо: 2023 оны 11 сарын 06
Тендер шалгаруулалтын нэр: Явган зам тавих, тохижилт хийх (1, 3, 15, 19 дүгээр хороо)
Тендер шалгаруулалтын дугаар: ХУДХААА/202312052

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Явган зам тавих, тохижилт хийх (1, 3, 15, 19 дүгээр хороо) ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Багцтай.

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба

Багц №1. Явган зам тавих (1, 3, 15 дугаар хорооны явган зам) 980,000 (есөн зуун наян мянга) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Багц №2. 70, 85 дугаар байрны голын зам, талбайн тохижилт (19 дүгээр хороо) 1,387,855.5 (нэг сая гурван зуун наян долоон мянга найман зуун тавин таван төгрөг таван мөнгө)-өөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 10 цаг 30 минутад зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011