Хан-Уул
Мэдээлэл Шуурхай зөвөлгөөн

Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх байгууллагуудын удирдах ажилтнуудын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар /№36/

 

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах хэлтэс, албад Хугацаа
1 Бүх байгууллагууд орчны 50 метрийн цас мөсний цэвэрлэгээг хийх бэлтгэл хангах, цэвэрлэгээний багаж бэлдэх Нийт байгууллагууд Тухай бүр
2 Дүүргийн Засаг даргын 2023 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/620 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2023.11.07-ны өдөр холбогдох албаныхныг дуудаж, мэдэгдэл өгөх, яаралтай зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах Газар зохион байгуулалтын алба, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, Цагдаагийн газар XI/07
3 Өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэж, иргэнд хариуг биечлэн уулзах болон албан бичгээр өгч хэвших, зөрчлийн тоо болон хугацаа хэтрүүлэн хаасан өргөдөл, гомдлын тоог нэмэгдүүлэхгүй байх Нийт байгууллагууд Тухай бүр
4 Төрийн албаны зөвлөлөөс ирж байгаа шалгалтад бэлдэх, бэлэн байдлыг ханган ажиллах Нийт байгууллагууд XI/07
5 Дүүрэгт хэрэгжиж буй бүх бодлогын баримт бичгийг холбогдох журмын дагуу боловсруулж, удаашралтай болон хангалтгүй хэрэгжиж байгаа арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хангуулж, зарцуулсан төсөв, болон эх үүсвэрийг сайтар хянаж тусган Засаг даргын Тамгын газрын даргын 2023.10.25-ны өдрийн 03/1719 дүгээр албан бичигт дурдсан хугацаанд Тамгын газрын холбогдох хэлтсүүдэд хугацаанд нь ирүүлж тайлагнах Нийт байгууллагууд XI/13
6 Дүүргийн 9 дүгээр хороонд гал түймрийн аюулд өртсөн айл өрхүүдэд Онцгой комиссын шийдвэрээр гэр олгох ажлыг яаралтай зохион байгуулах Онцгой байдлын хэлтэс XI/13

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.11.13-ны өдрийн 12:00 цагаас өмнө  /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.