Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны “Эко эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хүрээнд “Иргэдээ сонсъё” дэд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, гэрээний үүргээ “Бүрэн хангалттай” биелүүлсэн хороодыг шагнаж, урамшууллаа.
Шагналыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын орлогч Б.Цэрэн нар гардууллаа.
Хан-Уул дүүргийн 2023 оны “ШИЛДЭГ ХОРОО”-оор
Тэргүүн байрт: Б.АЛТАНТУЯА ДАРГАТАЙ 10 ДУГААР ХОРОО
Дэд байрт: П.МӨНХ-ЭРДЭНЭ даргатай 15 ДУГААР ХОРОО
Гутгаар байрт: Д.ГАНБАДРАХ даргатай 14 ДҮГЭЭР ХОРОО тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Идэвх санаачилгатай ажиллаж, иргэддээ төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэсэн хорооддоо ажлын өндөр амжилт хүсье.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар