Төр захиргааны байгууллагууд жил бүр хийж бүтээсэн ажлаа үнэлж дүгнэн идэвх санаачилгатай, үр бүтээлтэй ажилласан байгууллагуудаа шагнаж урамшуулдаг уламжлалтай.
Өнөөдөр Хан-Уул дүүрэг 2023 оны шилдгүүдээ шалгаруулан хамт олноо манлайлсан байгууллага, алба хаагчдаа шагнаж урамшууллаа.
Шагналыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын орлогч Б.Цэрэн, Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр гардуулж, баяр хүргэлээ.
Хан-Уул дүүргийн Засаг даргын “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийг 2023 онд амжилттай хэрэгжүүлж, дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргээ “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” биелүүлэн ажил дүгнэх үзүүлэлтээр “ДҮҮРГИЙН ШИЛДЭГ ХЭЛТЭС”- ээр
ТЭРГҮҮН БАЙРТ: Т.ДАМБИЙНЯМ даргатай “ЦАГДААГИЙН ГАЗАР”-ын хамт олон
ДЭД БАЙРТ: Г.СҮРЭНТАМЖИД даргатай “Татварын хэлтэс”, Ц.ЧИНЗОРИГТ захиралтай “Эко хотын тээвэр” ААТҮГ
ГУТГААР БАЙРТ: Т.УРАНЧИМЭГ даргатай “Биеийн тамир спорт хороо”, Ц.ГАН-ЭРДЭНЭ захиралтай “Хан-Уул Зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ
Хан-Уул дүүргийн төрийн байгууллагуудын “ШИЛДЭГ МЕНЕЖЕР”-ээр Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.БАТ-ЭРДЭНЭ, Нэгдсэн эмнэлгийн дарга Т.ЭНХЗАЯА, Албан бус Насан туршийн боловсролын төвийн захирал Т.РЭГЗЭДМАА нар тус тус шагнагдлаа.
Хан-Уул дүүргийн шилдэг хэлтэс, манлайлагч албан хаагчдадаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР