Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

320 суудалтай18 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажил дууслаа

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо  ЕБ-ын 18 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, гадна тохижилт зэрэг ажлууд бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо.
Тус барилга нь 320 суудалтай нэг давхартаа хичээлийн төв байртайгаа хүзүүвчээр холбогдсон зоорьтой 3 давхар барилга юм.
Гал тогоо, хоолны заал, эрэгтэй эмэгтэй ариун цэврийн өрөө, хичээлийн анги танхим, болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зураг төслийг “Форум арт, Дукат” ХХК Ерөнхий гүйцэтгэлийг “Тамга уул” ХХК нар тус тус хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.