Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар иргэдэд хууль эрхзүйн мэдлэг олгох, зөвлөгөө мэдээлэл, санамж, сэрэмжлүүлэг өгөх “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Мишээл экспо худалдааны төвд зохион байгуулагдаж буй “Сар шинэ-2024” үзэсгэлэн худалдаагаар үйлчлүүлж буй иргэдэд хууль эрхзүйн мэдлэг олгох, зөвлөгөө мэдээлэл, санамж, сэрэмжлүүлэг өгч нээлттэй хаалганы өдөрлөгийн “Хөгжил  трейд”  ХХК-тай хамтран зохион байгууллаа.

Уг нээлттэй хаалганы арга хэмжээний үеэр залилах, хулгайлах, хүүхэд, гэр бүл хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэлээ.

“Хөгжил трейд” ХХК -ны Ариун брэндийн  хүүхдийн нойтон салфетка дээр “Хүүхэд бүр хамгаалуулах эрхтэй”  SOS тусламж 102, 108 гэж сэрэмжлүүлэг нөлөөллийн мэдээлэлтэй салфеткыг иргэдэд өгч, мэдээлэл хүргэн ажиллалаа.

Цаашид тодорхой үе шаттайгаар дотоодын бүтээгдэхүүнүүдэд иргэдэд сэрэмжлүүлэг бүхий мэдээлэл хүргэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар