Хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмрийг үнэлж, жил бүр уламжлан болгон шагнаж урамшуулдаг уламжлалтай. Энэ жил Хан-Уул дүүргээс Улсын “Аварга фермер”-ээр 1, Нийслэлийн “Аварга фермер” -ээр 2 иргэн тодорч, шагналаа гардан авлаа.
Тодруулбал улсын “Аварга фермер”-ээр 12 дугаар хорооны иргэн Н.Баттөмөр, Нийслэлийн “Аварга фермер”-ээр 12 дугаар хорооны иргэн С.Эрхэмжаргал, 14 дүгээр хорооны иргэн З.Зоригт нар тус тус тодорч, шагнагдлаа.