Хан-Уул
Мэдээлэл

Иргэдэд шүүхийн талаарх эрх зүйн мэдлэг мэдээлэл бүхий сургалт зохион байгууллаа

/2024.03.29/-ний өдөр Хан-Уул дүүргээс сонгогдон шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэд, хороодын хэсгийн ахлагч нарт дүүргийн Засаг даргын Тамгын газар, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газартай хамтран шүүхэд иргэдийн төлөөлөгчийн оролцоог нэмэгдүүлэх, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцохын ач холбогдол, Эвлэрүүлэн зуучлалын талаар сургалт зохион байгууллаа. Тус сургалтад 95 иргэн оролцсон бөгөөд Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэн бэ?, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг хэрхэн сонгодог бэ? Сонгогдсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцохын ач холбогдол, Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал гэж юу бэ? Эвлэрүүлэн зуучлалаар хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхийн ач холбогдол гэх мэт сэдвээр мэдээлэл хүргэн ажиллалаа.