Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн 10, 115-р сургуулийн сурагчид “тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д улсаа төлөөлөн оролцоно

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Тив, Дэлхийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж буй шалгарсан шилдэг тамирчдыг хүлээн авч уулзан тэмцээнд оролцоход шаардагдах зардлыг шийдвэрлэн өглөө. Тодруулбал дүүргийн 115 дугаар сургуулийн сурагч Ж.Дагвадорж Залуучуудын Азийн аварга шалгаруулах боксын тэмцээнд оролцох “ICU World Junior & World cheerleading championships-2024” тэмцээнд улсаа төлөөлөн оролцоно. Мөн “Hobby dance” бүжгийн хамтлагийн гишүүн М.Амартүвшин, дүүргийн 10 дугаар сургуулийн сурагч Л.Хүслэн, Л.Хосцэцэг нар тив, дэлхийн тэмцээнд оролцохоор багш, дасгалжуулагч нарынхаа удирдлага дор тус тус бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Улс орныхоо нэрийг дэлхийд гаргаж, тэмцээн уралдаандаа амжилттай оролцохыг хүсэн ерөөе.