Хан-Уул
Мэдээлэл

Нийтийн 6 байрыг дулаалах, фасад засварын ажил эхэллээ

Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор нийтийн зориулалттай орон сууцыг дулаалах, гадна фасад, дээвэр засвар шинэчлэлтийн ажил дүүргийн хэмжээнд үе шаттай явагдаж байна. Тухайлбал Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны дулаан алдагдал ихтэй, хуучирч муудсан 1,7,62,63,64 дүгээр байр, 12 дугаар хороо 52 дугаар байруудыг дулаалж, фасад засварын ажлыг дүүргийн хөрөнгө оруулалтаар шинэчилж байна.