Хан-Уул
Мэдээлэл

БНСУ-ын Korea Tourism organization Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч ноён ким илжүн зочиллоо.

Хан-Уул Эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдаагийн урилгаар Бүгд найрамдах Солонгос Улсын Korea Tourism Organization Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч ноён Ким Илжүн зочиллоо.
Ноён Ким Илжүн эрүүл мэндийн төвтэй танилцаж, бүс нутгийн эрүүл мэндийн хөгжлийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, гадаад хамтын ажиллагааны хүрээнд санал бодлоо илэрхийллээ.
Мөн өндөр хөгжилтэй эрүүл мэндийн байгууллагуудад туршлага судлах аялал, эрүүл мэндийн аяллын талаар мэдээлэл өгч цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний чиглэлийг тодорхойлж хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцлоо.