Хан-Уул
Мэдээлэл

Дүүргүүдийн бэлтгэл офицерууд оролцож, танхимын болон хээрийн дадлага явагдаж байна байна

Дүүргийн Засаг даргын захирамжаар Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн удирдах бүрэлдэхүүний сургалт 2024 оны 04 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй дүүргүүдийн бэлтгэл офицерууд оролцож, танхимын болон хээрийн дадлага хосолсон хэлбэрээр явуулж, 04 дүгээр сарын 18-ны өдөр Хужирбулан дахь сургалтын төвд хээрийн дадлага, буудлага зохион байгуулснаар өндөрлөх юм. Энэхүү сургалтыг зохион байгуулснаар Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, томилгоот удирдах албан тушаалтнуудын мэдлэг, дадлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.