Хан-Уул
Мэдээлэл

Эко дүүргийн “хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ” үргэлжилж байна

🔰Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар “Хаврын их цэвэрлэгээний аян”-ыг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 04 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл зохион байгуулахаар удирдамж батлагдсан.

🔰Батлагдсан удирдамжийн дагуу өнөөдөр дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ үргэлжилж хог хаягдал ихээр үүссэн байршлуудад нэгдсэн их цэвэрлэгээ хийгдэж байна. Иргэн аж ахуйн нэгж байгууллага, сууц өмчлөгчдийн холбоодыг их цэвэрлэгээнд идэвхитэй оролцохыг уриалж байна.

🌱ХОГГҮЙ ХАН-УУЛ ЭКО-ЭРҮҮЛ ДҮҮРЭГ 🌱