Жил ирэх тусам дүүргийн хүн амын тоо өсөн нэмэгдэж, энэ хэрээрээ сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал тулгамддаг.

Ялангуяа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүн амын төвлөрөл ихтэй сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байсан асуудал шийдэгдэж, цэцэрлэгийн 4 бүлэг, 400 гаруй хүүхдийн суудалтай урлаг, спортын заалтай загварын БАГА сургуулийн барилгын шав тавигдлаа.

34 дүгээр сургуулийн дэргэдэх бага сургуулийн шинэ барилга ашиглалтад орсноор 4 дүгээр хорооны цэцэрлэгийн насны 100 гаруй хүүхдүүд таатай, тохилог орчинд суралцах нөхцөл бүрдэх юм.