НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ
ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№36/
2021 оны 10 дугаар сарын 25 Улаанбаатар хот
№ | Хэрэгжүүлэх байгууллага | Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга | Хугацаа | Хяналт тавих албан тушаалтан |
1 | Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс Онцгой байдлын хэлтэс | Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мөрдөж ажиллах. | Ажлын 5 хоног | Засаг даргын орлогч А.Амартүвшин |
2 | Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтэс | Сайжруулсан шахмал түлшний нөөц болон түүхий эдийн нөөцийг сайтар бүрдүүлэх, борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлуудаа эрчимжүүлж, дүүрэг, хороодын Засаг дарга нартай ажлаа уялдуулж ажиллах. | Ажлын 5 хоног | Засаг даргын орлогч С.Сайнбаяр |
3 | Нийгмийн хөгжлийн хэлтэс, нийт байгууллагууд | Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 382 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд нутгийн захиргааны байгууллагууд идэвхтэй оролцох. | Ажлын 5 хоног | Засаг даргын орлогч А.Амартүвшин |
4 | Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс | Цэцэрлэг, сургуулийн хүнсний аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуй, ариутгал халдваргүйжүүлэлтийн нөхцөл байдлын талаар үзлэг шалгалтыг тогтмолжуулах. | Ажлын 5 хоног | Засаг даргын орлогч А.Амартүвшин |
5 | Статистикийн хэлтэс | Нийслэлийн хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллагын тооллого 2021 оны 11 дүгээр сарын 01-нээс эхлэн зохион байгуулагдах тул бэлтгэл ажлаа сайтар хангаж ажиллах. | Ажлын 5 хоног | Засаг даргын орлогч С.Сайнбаяр |
6 | Санхүү, төрийн сангийн хэлтэс, Аж ахуй өмчийн хэлтэс, Дотоод аудитын алба, нийт байгууллага | Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах. | Ажлын 5 хоног | Засаг даргын орлогч С.Сайнбаяр |
7 | Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага | Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд бүх шатанд анхаарч, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож ажиллах. | Ажлын 5 хоног | Засаг даргын Тамгын газар |
8 | Эрүүл мэндийн төв | Эмийн сангийн тусгай зөвшөөрлийг цахимжуулах ажлыг эрчимжүүлж, гэр хорооллын эмийн сангуудын нөхцөл байдал, эм хангамжийн нөөц, эмийн үнэ зэрэгт хяналт тавьж ажиллах. | Ажлын 5 хоног | Засаг даргын орлогч А.Амартүвшин |
Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2021.10.28-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.