Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№13/

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№13/

 

2021 оны 10 дугаар сарын 19                                                                                            Улаанбаатар хот

Өгөгдсөн үүрэг даалгавар Хариуцах хэлтэс, албад Хяналт тавих албан тушаалтан
1 Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг төсөвт байгууллага болгох эсэх талаар саналыг Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах

 

Санхүү, төрийн сангийн хэлтэс, Аж ахуй, өмчийн хэлтэс, Дотоод аудитын алба Засаг даргын орлогч С.Сайнбаяр
2 Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мөрдөж ажиллах. Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс,  Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн
3 Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд адуу орж ирж байгаатай холбогдуулан зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллах Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр
4 Дайчлагдан ажиллаж буй төрийн албан хаагчдад хяналт тавьж, дахин бүтцийг шинэчилж ажиллах Онцгой байдлын хэлтэс Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн
5 Өрхийн эрүүл мэндийн төвүүд тусдаа амбулатори ажиллуулах ажлыг дэмжиж ажиллах Эрүүл мэндийн төв Засаг даргын орлогч А.Амартүвшин
6 Хороо хуваах ажлын урьдчилсан саналыг Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах Төрийн захиргааны удирдлагын хэлтэс Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн
7 Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс бүтэц, төсвийн асуудлуудаа судалж, танилцуулах. Түр хамгаалах байрыг нурааж  дахин барих асуудлыг судалж, зураг төсвийг гарган 2022 оны төсөвт тусгах саналыг танилцуулах Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс Засаг даргын орлогч А.Амартүвшин
8 Баталгаат бус цэгүүдийг үргэлжлүүлэх хүсэлтийг албан ёсоор өгч, захирамжийн төсөл танилцуулж, хяналт тавьж ажиллах, Цагдаагийн газрын албан хаагчдыг Шуурхай штабаас чөлөөлөх эсэх асуудлыг судалж санал танилцуулах Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн
9 Дэргэдэх хэлтэс, албадууд дээд шатны байгууллагууддаа хүн амын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан бүтэц, орон тоогоо нэмэх саналуудаа хүргүүлж ажиллах. Цахим дүүрэг болох чиглэлээр хариуцсан ажлын хэсэгтэй хамтарч ажиллах Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс  
10 Дүүргийн 14 дүгээр хороо, Гавжийн шанд орчимд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг нураах ажлын хэсэг байгуулж, шуурхай арга хэмжээ авч ажиллах Газар зохион байгуулалтын алба Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн,  Засаг даргын орлогч С.Сайнбаяр
11 Засаг даргын Тамгын газарт бүртгэлтэй газрыг энэ төрийн албан хаагчдад өгөхөөр төлөвлөж байгаа тул хэлтэс, албадад хуваарилах ажлыг судалж, танилцуулах Газар зохион байгуулалтын алба Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр
12 Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд дэргэдэх хэлтэс, албад, сургууль, цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдээр орж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллах Тохижилт, ногоон байгууламжийн гүйцэтгэл хяналтын хэлтсийн дарга Засаг даргын орлогч С.Сайнбаяр

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.11.03-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/  цахим хаягаар хүлээн авна