2021 оны 12 сарын 10 өдөр Дугаар А\623 Улаанбаатар
Захирамжид өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
- Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны А/491 дүгээр захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд оруулсан өөрчлөлтийг хавсралтаар баталсугай.
- Захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр), Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засаг, төлөвлөлт, хот тохижилтын асуудал хариуцсан орлогч (С.Сайнбаяр)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН