Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\625 Ус ашиглах зөвшөөрөл олгох тухай

2021 оны 12 сарын 10 өдөр                          Дугаар А\625                            Улаанбаатар

Ус ашиглах зөвшөөрөл олгох тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Усны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 13 дугаар зүйлийн 13.1.5, 28 дугаар зүйлийн 28.6, 28.8, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь заалт, Нийслэлийн Байгаль орчны газрын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2019/71 дугаартай “Ус ашиглуулах дүгнэлт”-ийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Фалкон дрийлинг  Монголиа”  ХХК-д унд ахуйн зориулалтаар усыг 3 /гурав/ жилийн хугацаагаар авч ашиглахыг зөвшөөрсүгэй.
  2. “Фалкон дрийлинг Монголиа” ХХК-д ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулж, ус    ашиглалтын    байдалд    тогтмол    хяналт    тавьж    ажиллахыг    Хог,   орчны   бохирдол зохицуулалтын хэлтэс (Ц.Алтангэрэл)-т даалгасугай.
  3. Усны  тухай  хуульд  заасан  үүргээ  биелүүлж,  усны  мэдээллийн  сан бүрдүүлэхтэй холбогдох  мэдээ,  тайланг  жил  бүрийн  12  дугаар  сарын  25-ны  өдрийн дотор Засаг даргын Тамгын   газарт   ирүүлж  байхыг  “Фалкон  дрийлинг  Монголиа”  ХХК  (П.Ундрахгэрэл)-д  үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                       Ж. АЛДАРЖАВХЛАН