Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А\626 Хөрөнгө гаргах тухай

2021 оны 12 сарын 10 өдөр                            Дугаар А\626                            Улаанбаатар

 

Хөрөнгө гаргах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн “в”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Хан-Уул дүүргийн Онцгой Комиссын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдсан, 2021 оны зам, талбайн цэвэрлэгээний төсөвт тусгагдаагүй авто замуудад халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх давс, бодис цацах, цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-т даалгасугай.
  2. Авто замын байршил, талбайн хэмжээг хавсралтаар баталж, Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (С.Сайнбаяр)-д даалгасугай.

                                    ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН