Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн 10 байршилд 3х3 сагсан бөмбөгийн 10 талбай, 14 байршилд хүүхдийн тоглоомын талбай ашиглалтад орно

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж талбай, орон сууц, гэр хороолол дунд хүүхдийн тоглоомын талбайг шинээр байгуулах ажил үе шаттай үргэлжилж байна. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэд ихээр зорчдог 2 дугаар хорооны 7, 8 дугаар байрны арын далангийн хэсгийг бүрэн тохижуулж, ахмадуудад зориулсан сандал сүүдрэвч, хүүхэд залууст зориулан сагсан бөмбөгийн талбай, теннисний ширээ, хүүхдийн эко тоглоом, гэрэлтүүлэг, камержуулалт зэргээр иж бүрэн тохижилтыг хийж иргэддээ хүлээлгэн өгсөн. Мөн дүүргийн алслагдсан хороо Биокомбинатад хүүхдийн тоглоомын талбайг цогцоор нь тохижуулж ашиглалтад орууллаа.

2022 онд дүүргийн хэмжээнд 189 гарааш буулгаж, чөлөөлсөн талбайд ногоон байгууламжтай тохижилт, хүүхдийн тоглоомын талбай, иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх эко орчинтой 6 ширхэг талбайг шинээр тохижуулсан бол 2022-2023 онд дүүргийн 10 хороонд шинээр 3х3 сагсан бөмбөгийн талбайг тус тус ашиглалтад оруулна.

2022 ОНД 14 ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ АШИГЛАЛТАД ОРСОН.

ТОДРУУЛБАЛ:

  • 1-р хороо 11-р байрны гадна талбай
  • 1-р хороо 14,15-р байрны ард
  • 2-р хороо 31-р байрны ард
  • 2-р хороо 7,8-р байрны ард
  • 4-р хороо Вива сити хорооллын ард
  • 12-р хороо Малчны хэсэг
  • 14-р хороо Өлзийт
  • 15-р хороо Нархан хотхон
  • 16-р хороо Буянт ухаа 25-р гудамж
  • 17-р хороо 67-р байрны хажууд
  • 18-р хороо Академи хотхон
  • 18-р хороо Жапэн таун
  • 19-р хороо Оранж 61-р байрны ард
  • 19-р хороо Юу Би таун хотхоны урд

2022-2023 ОНД 10 БАЙРШИЛД 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙ АШИГЛАЛТАД ОРНО

  • 1-р хороо 14, 15-р байр
  • 1-р хороо 39-р байр
  • 2-р хороо 52-р сургууль
  • 2-р хороо 7, 8-р байр
  • 12-р хороо Малчны хэсэг
  • 12-р хороо Биокомбинат
  • 13-р хороо 144-р цэцэрлэгийн ард
  • 16-р хороо Буянт-Ухаа
  • 21-р хороо Буянт-Ухаа 2
  • 21-р хороо Жаргалан

2022 ОНД 2 БАЙРШИЛД  ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙ АШИГЛАЛТАД ОРСОН

  • 2-р хороо 52-р сургууль
  • 4-р хороо 34-р сургууль

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТОХИЖИЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2021-2024