Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв нь “Өлзийт Асар” ТББ-тай хамтран ажилладаг.
Амьдралын сайн сайхан гэрэл гэгээтэй бүхэнлүү тэмүүлж буй ТББ-ийн гишүүдэд сэтгэлийн элч өгч, тэдэнтэй нийгэмших олон чиглэлийн ажлыг ЖДҮДТөвөөс хамтран хэрэгжүүлж байна.
Энэ амралтын өдрүүдэд хоёр байгууллагын хамтарсан спортын 2 төрөлтөт нөхөрсөг тоглолтыг амжилттай зохион байгууллаа.


Тэмцээн сонирхолтой бөгөөд өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө. Хэн нэгэнд сэтгэлийн дэм өгнө гэдэг хамгийн том буян юм.
“САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ”