Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ /ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№23/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ

/ЦАХИМ/ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№23/

 

2021 оны 06 дугаар сарын 14                                                                                                    Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан
1 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ Нийслэл хотод сүүлийн үед /Ковид-19/ халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг сайтар хийлгэж, дархлаажуулалтыг эрчимжүүлж ажиллах. Ажлын 3 хоног Засаг даргын Тамгын газар
2 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв /Ковид-19/ халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан ажиллах хүч дутагдаж байгаа учир сургууль, цэцэрлэгийн эмч, багш (сайн дурын үндсэн дээр) нар Call centert болон дүүргүүдэд нэмэлтээр ажиллуулах асуудлыг судалж, танилцуулах. Ажлын 3 хоног Засаг даргын Тамгын газар
3 Нийгмийн хөгжлийн хэлтэс,  Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг /Ковид-19/ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагын хүн хүчний нөөцийг дахин бүрдүүлэх, эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах. Ажлын 3 хоног Засаг даргын Тамгын газар
4 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллагууд Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд дотоод халдвар хамгааллын дэглэм, дүрэм, журмаа сайтар мөрдөж, байгууллагынхаа дүрмээр хүлээсэн үндсэн үйл ажиллагаа болон эхний хагас жилд төлөвлөсөн ажлуудаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 3 хоног Засаг даргын Тамгын газар
5 Онцгой байдлын хэлтэс,  Мэргэжлийн хяналтын хэлтэс,  Эрүүл мэндийн төв Коронавируст /Ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний төлөвлөлтийг сайжруулж, хэрэгжилтэд нь онцгой анхаарч ажиллах. Ажлын 3 хоног Засаг даргын Тамгын газар
6 Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,  Онцгой байдлын хэлтэс,  Мэргэжлийн хяналтын хэлтэс Үерийн аюулаас урьдчилан сэргийлж гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах. Ажлын 3 хоног Засаг даргын Тамгын газар

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2021.06.16-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/  цахим хаягаар хүлээн авна