Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№03/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№03/

 

2022 оны 02 дугаар сарын 07                                                                                                    Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан
1 Хууль зүйн тасаг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр  “2022 оныг хотын иргэний жил болгон зарлах тухай” захирамжийн хэрэгжилтийг хангаж, холбогдох байгууллагуудаас санал авч, нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж ажиллах. Ажлын 8 хоног Засаг даргын Тамгын газар
2 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Тохижилт, ногоон байгууламжийн гүйцэтгэл хяналтын хэлтэс, Цагдаагийн газар, нийт байгууллага Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцсан ажлын чиглэлээр нийслэлийн иргэдэд боловсрол мэдлэг олгох, соёлыг төлөвшүүлэх, орлого нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах, эрүүл мэндийг анхаарах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодит үр дүнд хүрэхүйц ажлыг санаачлан зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллах. Ажлын 8 хоног Засаг даргын Тамгын газар
3 Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтэс 2022 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах “Хариуцлагын гэрээ” байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах. Ажлын 8 хоног Засаг даргын Тамгын газар
4 Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтэс 2022 онд Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудыг бүх шатанд эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
5 Худалдан авах ажиллагааны алба, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын хэлтэс Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамж гарснаас ажлын 3 хоногт үнэлгээний хороог байгуулж, худалдан авах ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай иж бүрэл материалыг судалж, захилагч байгууллагатай хамтран ажиллах. Ажлын 8 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
6 Нийгмийн хөгжлийн хэлтэс, “Нийтлэг үйлчилгээний алба”, нийт байгууллага Нутгийн захиргааны байгууллагууд дотоодоо халдвараас урьдчилан сэргийлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг тогтмол хийж, дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног Засаг даргын Тамгын газар
7 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгч ажиллах. Ажлын 8 хоног Засаг даргын Тамгын газар
8 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль”, “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”, “Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам” нь шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр удирдлага арга зүйгээр хангаж, сургалт зохион байгуулж ажиллах. Ажлын 8 хоног Засаг даргын Тамгын газар
9 Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс Олон нийтийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчил болон гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт тавих ажлыг эрчимжүүлэн ажиллах. Ажлын 8 хоног Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2022.02.16-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/  цахим хаягаар хүлээн авна.