Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№08/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№08/

 

2022 оны 04 дүгээр сарын 04                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан
1 Төлөвлөлт гүйцэтгэл, мониторингийн хэлтэс Хөрөнгө оруулалтын ажлыг бүх шатанд эрчимжүүлж, зураг төсөв, ажлын даалгаваргүй ажлуудыг шуурхай шийдвэрлэж холбогдох байгууллагуудад хүргүүлж ажиллах. Ажлын 8 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
2 Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, нийт байгууллага Дүүргүүд төсвийн орлого бүрдүүлэлтийг эрчимжүүлж, тодорхой үр дүнд хүрэхүйц ажлуудыг зохион байгуулж ажиллах. Ажлын 8 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
3 Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс Нийслэлийн Татварын газраас орлого бүрдүүлэх ажлын хүрээнд дүүргүүдийн Татварын хэлтсүүдийг нэгдсэн удирдлагаар хангаж, орлого бүрдүүлэх тусгай удирдамж гарган нийслэлийн хэмжээнд орлого бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэх. Ажлын 8 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
4 Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс Энэ сардаа багтаан орлогын тасалдлыг нөхөж, төсвийн орлогын гүйцэтгэлийг хангаж ажиллах. Ажлын 8 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
5 Төлөвлөлт гүйцэтгэл, мониторингийн хэлтэс Эрх шилжүүлсэн болон захиалагчийн хяналт тавьж байгаа байгууллагууд хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд салбар бүрд шаардлагатай байгаа бараа, материал, тоног төхөөрөмжийн жагсаалтыг гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагын нэртэй нь хамт гаргаж Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлж, тус газраас жагсаалтыг нэгтгэн, танилцуулах. Ажлын 8 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
6 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт байгаа цэцэрлэгт хүрээлэн болон бичил цэцэрлэгүүдийн өнгө, үзэмжийг сэргээх, засварлах ажлыг зохион байгуулах. Ажлын 8 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
7 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс 2022 оны 04 дүгээр сараас эхлэн Сүхбаатарын талбай дээр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах. Ажлын 8 хоног Засаг даргын Тамгын газар
8 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс Өнөөдөр 14.00 цагаас Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдах “Авлигын эсрэг нийслэлийн зөвлөгөөн” нийслэлийн Удирдах албан тушаалтнууд бүгд оролцох. Ажлын 8 хоног Засаг даргын Тамгын газар
9 Онцгой байдлын хэлтэс Хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймэр болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах. Ажлын 8 хоног Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2022.04.13-ны өдрүүдэд 12:00 цагаас өмнө /[email protected]/

цахим хаягаар хүлээн авна.