Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№09/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№09/

 

2022 оны 04 дүгээр сарын 11                                                                                              Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан
1 Төлөвлөлт гүйцэтгэл, мониторингийн хэлтэс, Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс Захиалагчийн хяналт тавьж байгаа, болон эрх шилжүүлсэн байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, зураг төсөв, ажлын даалгаваргүй, байршил тодорхойгүй байгаа ажлуудаа яаралтай шийдвэрлэж, бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг бүрэн хангах. Ажлын 8 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
2 Санхүү, төрийн сангийн хэлтэс, нийт байгууллага Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад төсвийн тодотгол хийх бэлтгэл ажлыг сайтар хангаж, нийт байгууллагууд төсвийн сахилга батыг сайжруулж, хэмнэлтийн горимд шилжүүлж ажиллах. Ажлын 8 хоног Засаг даргын Тамгын газар
3 Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс,  нийт байгууллага 2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажлууд эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног Засаг даргын Тамгын газар
4 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс, Хог орчны бохирдол зохицуулалтын хэлтэс Нийслэлийн хэмжээнд эвдэрч гэмтсэн зам талбай болон явган хүний замын тооцоо, судалгааг гаргаж, засварлах, сайжруулах ажлын төлөвлөгөө боловсруулж танилцуулах. Ажлын 8 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
5 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, газрын зөрчил арилгах ажлын хүрээнд зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгасан талбайг тохижуулах ажлаа эрчимжүүлэх. Ажлын 8 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
6 Газар зохион байгуулалтын алба Нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж ашиглаж байгаа газарт хууль дүрэм журам, зөрчиж, зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайсны зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлыг харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих дэд ажлын хэсгийг байгуулж ажиллах. Ажлын 8 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
7 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар Бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд 74 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон, цаашид бизнес эрхлэгчдээс ирүүлсэн гомдлыг шуурхай шалган шийдвэрлэж, хариуг цаг хугацаанд өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Цэрэн
8 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс,  нийт байгууллага Нийслэлийн хэмжээнд өргөдөл, гомдол, албан бичгийн шийдвэрлэлтийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хурдан шуурхай шийдвэрлэж ажиллах./ Ажлын 8 хоног Засаг даргын Тамгын газар

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.04.20-ны өдрүүдэд 12:00 цагаас өмнө /[email protected]/  цахим хаягаар хүлээн авна.