Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС   ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№10/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 18-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС   ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№10/

 

2022 оны 04 дүгээр сарын 18                                                                                                     Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан
1 Төлөвлөлт гүйцэтгэл, мониторингийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд худалдан авах ажиллагааны дагуу үнэлгээ хийгдэж байгаа ажлуудаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
2 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, нийт байгууллага Хотын соёлыг төлөвшүүлж, түгээн дэлгэрүүлэх цахим аян зохион байгуулах. Ажлын 8 хоног Засаг даргын Тамгын газар
3 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Цагдаагийн газар Хүүхдийг гэмт хэрэг, зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын нэгдсэн арга хэмжээг улирал бүр зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног Засаг даргын Тамгын газар
4 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс, Хог орчны бохирдол зохицуулалтын хэлтэс Нийтийн эзэмшлийн гудамж талбай, автобусны буудал, гудамж, талбайн хөшөө дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх ажлуудаа тогтмол хийж ажиллах. Ажлын 8 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
5 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс Туул, Сэлбэ, Дунд голуудын орчинд олон нийтийн соёл, амралтад зориулсан тохилог орчныг үе шаттай нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлэх. Ажлын 8 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
6 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба Нийслэлийн инженерийн барилга байгууламжийн хамгаалалтын зурвасыг мөрдүүлж ажиллах, гарсан зөрчлийг арилгах, газар чөлөөлүүлэх арга хэмжээг авч ажиллах. Ажлын 8 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр
7 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, газрын зөрчил арилгах ажлын хүрээнд зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгасан талбайг тохижуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлэх Ажлын 8 хоног Засаг даргын орлогч С.Сайнбаяр

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.04.27-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/  цахим хаягаар хүлээн авна.