Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 07 ДУГААР САРЫН 19-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№16/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 07 ДУГААР САРЫН 19-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№16/

 

       2022 оны 07 дугаар сарын 19                                                                                           Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
1 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс, нийт байгууллага “Нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/853 дугаар захирамжийн дагуу хэрэгжилтийг хангаж ажиллах. Хийгдэж дуусаагүй болон дутуу байгаа ажлуудаа эрс эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног
2 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан 08 дугаар сарын 15-ны өдөр гэхэд тохижилт бүтээн байгуулалт, зам засварын ажлуудыг дуусгаж, эцэслэх. Ажлын 8 хоног
3 Хог орчны бохирдол зохицуулалтын хэлтэс, Агаар орчны бохирдлын хяналтын тасаг Сайжруулсан түлшний нөөцийн агуулахыг сайтар бэлтгэн, нөөц бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж, нөөцлөлттэй холбоотой тээвэрлэлтийн үйл ажиллагааг шуурхай шийдвэрлэж ажиллах. Ажлын 8 хоног
4 Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторингийн хэлтэс, Боловсролын хэлтэс Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө сургууль, цэцэрлэгийн өргөтгөл шинэчлэлт, засварын ажлыг дуусгах. Ажлын 8 хоног
5 Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторингийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний зураг төсөв, ажлын даалгаваргүй төсөл, арга хэмжээний зураг төсөв, ажлын даалгаврыг яаралтай эрх шилжсэн байгууллагуудад хүргүүлэх, худалдан авах ажиллагааг яаралтай зарлаж дуусгах. Ажлын 8 хоног
6 Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторингийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг эрчимжүүлж, захиалагчийн хяналтыг сайжруулж, хугацаанд нь зураг төсвийн дагуу хүлээн авах. Ажлын 8 хоног
7 Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторингийн хэлтэс Хэрэгжихэд хүндрэлтэй төсөл, арга хэмжээнүүдийн шалтгаан, нөхцөлийг тодруулж, бүрэн хэрэгжих, хэрэгжих боломжтой төсөл арга хэмжээний төсөвт өөрчлөлт оруулах саналаа танилцуулах. Ажлын 8 хоног
8 Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс Намрын шинэ ургацын хүнсний ногоо гарахтай холбогдуулан ногоо тариалагч аж ахуйн нэгж байгууллагууд, хувь хүмүүсийг дэмжих, зөвлөн туслах үйлчилгээг шуурхай үзүүлэх, хүнсний ногоог нийслэлчүүдэд шууд гарт нь хүргэн худалдан борлуулах боломжоор нь хангахын тулд боломжтой олон борлуулалтын цэгүүдийн байршлыг нийслэл Улаанбаатар хотод гаргах ажлыг урьдчилан зохион байгуулж, ач холбогдол өгч ажиллах. Ажлын 8 хоног
10 Эрүүл мэндийн төв Коронавируст халдвар (Ковид-19)-ын батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж, тархах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг хангаж ажиллах Ажлын 8 хоног
11 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс Засгийн газрын 2022 оны “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 218 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах. Ажлын 8 хоног
12 Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нар Нийслэлийн Засаг даргын орлогч нарын чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийг шинэчлэн байгуулах. Ажлын 8 хоног
13 Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс 2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөг батлагдсан хуваарийн дагуу бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх. Ажлын 8 хоног
14 Аж ахуй өмчийн хэлтэс, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Нэг тархи-Нэгдсэн систем” төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай А/912 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах. Ажлын 8 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.08.03-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/  цахим хаягаар хүлээн авна.