Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№19/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№19/

 

2022 оны 09 дүгээр сарын 05                                                                            Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа

БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД

1 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит XV хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын бэлтгэлийг сайтар хангаж, нийт байгууллагын удирдлагууд хуралд идэвхтэй оролцох, бүртгэлд хяналт тавих. Ажлын 8 хоног
2 Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторингийн хэлтэс Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлтэд удаашралтай байгаа арга хэмжээнүүдийг эрчимжүүлж, 2023 оны Нийслэлийн Хөгжлийн төлөвлөгөөнд тусгах саналаа тооцоо, судалгаагүй, хариуцлагагүй хандсан байгууллагуудын удирдлагуудад хариуцлага тооцож ажиллах. Ажлын 8 хоног
3 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дүүрэг, хорооны Засаг дарга нар, хэсгийн ахлагч болон  агентлагын дарга нартай уулзалттай, мөн цаашид иргэдтэй хийх  уулзалтуудын бэлтгэл ажлыг сайтар хангах. Ажлын 8 хоног

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД

4 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, нийт байгууллага Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/853 дугаар захирамжийн дагуу хэрэгжилтийг хангах. Үүнд:

·       Инженерийн шугам сүлжээний ажлуудаа төлөвлөсөн график хугацаанд чанартай дуусгах.

·         09 дүгээр сарын 15-наас эхлэн айл өрх, сургууль, цэцэрлэгүүдийн халаалт өгөх.

·         Авто замын засвар, шинэчлэлийн ажлуудаа эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд багтаан чанартай гүйцэтгэж дуусгах.

·         Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засвар шинэчлэлийн ажлуудыг эрчимжүүлж дуусгах.

·         Тохижилтын ажлуудаа эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд багтаан чанартай гүйцэтгэж дуусгах.

·         Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл болон нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлаа эрчимжүүлэх.

·         Нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулж, автобусыг тогтмол цэвэрлэж, угаах түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Ажлын 8 хоног
5 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс Монгол Улсын Ерөнхий сайдын “2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын болон ургац хураалтын бэлтгэл хангах тухай”  2022 оны  09 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг сайтар хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног

ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД

6 Санхүү төрийн сангийн хэлтэс, Аж ахуй өмчийн хэлтэс, нийт байгууллага Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж, шийдвэрийн  дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлж, төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах, бүх шатанд төсөв, санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангаж, түүний хэрэгжилтэд Нийслэлийн Засаг Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс тогтмол хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног
7 Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, нийт байгууллага Орлого төвлөрүүлэгч байгууллагууд орлогын тасалдлыг нөхөж, төсвийн орлогын гүйцэтгэлийг хангах ажлаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног
8 Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторингийн хэлтэс,  Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Нутгийн захиргааны байгууллагуудын хариуцсан салбар чиглэлийн хүрээнд гаргасан бодлогын баримт бичиг болон хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хэрэгжилтийн явцад тогтмол хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног
9 Нийт хэлтэс, албад Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн үйл ажиллагаанд шаардлагатай мэдээ, мэдээлэл, судалгаа, тоо баримт, танилцуулгыг шуурхай гарган өгч, бодлого, төлөвлөлтийн хүрээнд хамтран ажиллах. Ажлын 8 хоног
10 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгөх, хариуцлагагүй хандсан албан хаагч, удирдлагад хариуцлага тооцож ажиллах. Ажлын 8 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.09.14-ний өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/  цахим хаягаар хүлээн авна.