Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС   ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№21/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС   ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№21/

 

      2022 оны 10 дугаар сарын 03                                                                       Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД
1 Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторингийн хэлтэс, Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт болон Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг сар болгон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнаж байгаатай холбогдуулан хэрэгжилт нь удаашралтай байгаа заалтуудыг эрчимжүүлж, байгууллагууд цаг хугацаанд тайлагнаж ажиллах. Ажлын 8 хоног
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД
2 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл, үр дүнг энэ 7 хоногийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. Ажлын 8 хоног
3 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс, “Хан-Уул зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа автозам, тохижилт, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлуудыг дуусгаж, ухсан нүх, эвдэрч гэмтсэн авто зам, явган зам талбайг нөхөн сэргээх, засварлах ажлаа чанартай гүйцэтгэж хэрэгжилтэд хяналт тавих. Ажлын 8 хоног
4 Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, борлуулалтын цэгүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг авах, автотээврийн шалган бүртгэх товчоодын хяналтыг сайжруулах. Ажлын 8 хоног
ТӨСВИЙН ОРЛОГО БҮРДҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД
5 Санхүү төрийн сангийн хэлтэс,  Татварын хэлтэс, нийт байгууллага 9 дүгээр сарын орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд хангаж, орлогын тасалдлыг нөхөж, гүйцэтгэлийг хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног
6 Санхүү төрийн сангийн хэлтэс, Аж ахуй өмчийн хэлтэс, Дотоод аудитын алба, нийт байгууллага Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлж, төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатгах, үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч, хэрэгжилтэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс тогтмол хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД
7 Тохижилт ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэс,  Төлөвлөлт, гүйцэтгэл, мониторингийн хэлтэс, Олон нийттэй харилцах алба, нийт байгуууллага Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрын удирдлагууд өөрсдөө салбар салбарын хэмжээнд хийгдэж байгаа ажлуудынхаа гүйцэтгэл, үр дүнг, тоон мэдээлэл, судалгааг иргэд, олон нийтэд мэдээлэх. Ажлын 8 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.10.12-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/  цахим хаягаар хүлээн авна.