Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№32/

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№32/

Өгсөн үүрэг даалгавар Хариуцах хэлтэс, албад Хугацаа
1 Ашиглалтын шаардлага хангахгүй болсон хог тээврийн автомашинуудаа энэ 7 хоногт багтаан акталж, хүлээлгэж өгөх Нийт хог тээврийн байгууллагууд IX/30
2 Дүүргийн 8 дугаар хороонд “Цомцог гэр” цэцэрлэг барих ажлын газрын асуудлыг судалж, танилцуулах Газар зохион байгуулалтын алба, Боловсролын хэлтэс X/03
3 Дүүргийн Засаг даргын шууд харьяаны байгууллагын удирдлагууд өвчтэй, чөлөөтэй, томилолттой тохиолдолд дүүргийн Засаг даргын Тамгын газарт албан бичгээр мэдэгдэх, дүүргийн Засаг даргын захирамжаар орлон гүйцэтгэх албан тушаалтныг томилж, хариуцлагатай ажиллах Холбогдох хэлтэс, албадын дарга нар Тухай бүр
4 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд дүүргийн 14 дүгээр хороо Айцын аманд байгуулж б

уй ойжуулалтын талбайд 1 албан хаагч 1 мод тарьж оролцох /2022.10.15/. Албан хаагчдын нэрс, тоон мэдээллийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Тохижилт, ногоон байгууламжийн гүйцэтгэл, хяналтын хэлтэст ирүүлэх.

Нийт хэлтэс, албад IX/30
5 2022.09.26-ны өдрийн 06/1578 дугаар албан бичгээр хүргүүлсэн “Бодлогын үр дүнг тайлагнах, хяналт шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлтийг тодорхойлох нь” сургалт 2022.09.30-ны өдөр болох тул 1, 1 албан хаагчдыг заавал хамруулах Нийт хэлтэс, албад IX/30

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.10.03-ны өдрийн 12:00 цагаас өмнө  /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.