Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 12 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№25/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2022 ОНЫ 12 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС  ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№25/

 

2022 оны 12 дугаар сарын 05                                                                                                       Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД
1 Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс Инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал, гарахаас урьдчилан сэргийлэх, шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарь гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх Ажлын 8 хоног
2 Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс Сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн бүсийн үйлдвэр хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, түлшний чанар, стандартад хяналт тавьж, айл өрхүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй хангах арга хэмжээ авч ажиллах. Ажлын 8 хоног
3 Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын удирдлагын хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс Авто тээврийн шалган бүртгэх товчоо, маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлш гаргахгүй байхад онцгой анхаарч, хяналт шалгалтыг тогтмол явуулан, хариуцлагыг чангатгаж ажиллах.  
ТӨСВИЙН ОРЛОГО БҮРДҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД
4 Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс Он дуустал үлдэж байгаа хугацаанд дүүрэг болон орлого бүрдүүлэгч байгууллагууд төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, энэ сарын 25-ны өдрийн дотор бүрэн төвлөрүүлэх.  
5 Санхүү төрийн сангийн хэлтэс, Аж ахуй өмчийн хэлтэс, нийт байгууллагууд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлж, төсвийн жилд өр авлага үүсгэлгүй ажиллах, төсвийг зориулалтын зүйлд зарцуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллах.  
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД
6 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Байгууллагууд 2022 онд төлөвлөсөн ажлуудаа эрчимжүүлж хугацаанд гүйцэтгэж дуусгах, ажилтан, албан хаагчдынхаа үр дүнг дүгнэх, ажиллах. Ажлын 8 хоног
7 Нийгмийн бодлогын хэлтэс, “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ, Мэргэжлийн хяналтын хэлтэс, нийт байгууллага Байгууллагууд ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын шаардлагыг мөрдөж хэрэгжүүлж ажиллах. Ажлын 8 хоног
8 Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс,  Мэргэжлийн хяналтын хэлтэс Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, нийгмийн хэв журам, гэмт хэрэг, зөрчилд өртөх, осгож, гэмтэхээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног
9 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн газар,  Мэргэжлийн хяналтын хэлтэс Нийтийг хамарсан баярын арга хэмжээний үеийн хэв журам сахиулах, бэлэн байдлыг хангах, архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих.  
10 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Аж ахуй, өмчийн хэлтэс, нийт байгууллага Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд “Шинэ жилийн баяр”-ын арга хэмжээг зохион байгуулахдаа төсвийн хөрөнгө зарцуулахгүй байх. Ажлын 8 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2022.12.14-ний өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/  цахим хаягаар хүлээн авна.