Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№07/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№07/

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга Хугацаа

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ХҮРЭЭНД

1 Худалдан авах ажиллагааны алба, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, авто замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног
2 Санхүү төрийн сангийн хэлтэс,  Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс,  Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагааг төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль, журамд нийцүүлэн ил тод, шуурхай зохион байгуулан, ажлын уялдаа холбоог сайжруулж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих хяналтыг эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног

ЗАСГИЙН ГАЗРААС 2023-2024 ОНЫГ “АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЖ, АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ “5-ш” АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД

3 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын шаардлагыг хангаагүй, дүйцүүлэн тооцох журам зөрчин томилогдсон албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах. Ажлын 8 хоног
4 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Төрийн улс төрийн, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаалд хууль тогтоомжоор тогтоосон тусгай шаардлагыг хангаагүй томилогдсон албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах. Ажлын 8 хоног
5 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Төрийн жинхэнэ албан тушаалд ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, тэнцээгүй томилогдсон, Төрийн албаны тухай хууль, уг хуулийг дагаж гарсан дүрэм, журмыг зөрчиж томилогдсон албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах. Ажлын 8 хоног
6 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, түүнчлэн тухайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын дүрмээр тогтоосон журмын дагуу томилогдоогүй, ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон ажилтан, албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах. Ажлын 8 хоног
7 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй томилогдсон, хөрөнгө орлогоо мэдүүлэх үүргээ биелүүлээгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэж тогтоосон ч төрийн албанд томилогдсон албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах. Ажлын 8 хоног
8 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, нийтлэг хэм хэмжээг удаа дараа зөрчсөн нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон албан хаагчийг чөлөөлж, хуульд нийцүүлж ажиллах. Ажлын 8 хоног

ИРГЭДИЙН ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД:

9 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, нийт байгууллага 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдах “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнд байгууллагын удирдлагууд идэвхтэй оролцох. Ажлын 8 хоног
10 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй амралт, хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалтыг дүүрэг бүрээр зохион байгуулж, стандартыг мөрдүүлэх чиглэлээр эзэмшигч, ашиглагч байгууллагуудад зөвлөмж, мэдэгдэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног
11 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс,  Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Худалдаа, үйлчилгээний газар болон гадна хаяг, хаягийн байгууламжийн стандартыг хангуулах, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зөвшөөрөлгүй байршуулсан, урагдсан, өнгө үзэмжгүй хаяг, зар сурталчилгааны байгууламжуудыг буулгах ажлаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 8 хоног
12 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрийн худалдаа, үйлчилгээний газруудын гадна орчны цэвэрлэгээ, тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг ангилан ялгах, түр хадгалах цэгийн стандартыг хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног
13 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс 2023 оны 03 дугаар сарын 20-оос эхлэн “Сүхбаатарын талбай” дээр иргэд, олон нийтэд зориулсан аялал жуулчлал, соён гэгээрүүлэх, нийгэм, соёл урлагийн арга хэмжээнүүд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан байгууллагууд идэвх, санаачилгатай оролцох. Ажлын 8 хоног
14 Онцгой байдлын хэлтэс Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулагдах “Стратегийн команд штаб”-ын сургуулийн бэлтгэл ажил, зохион байгуулалтаа сайтар хангаж ажиллах. Ажлын 8 хоног
15 Онцгой байдлын хэлтэс, нийт байгууллага “Стратегийн команд штаб”-ын сургуулийн хүрээнд хийгдэх Гамшгаас хамгаалах танхимын болон биет дадлага, сургалт болон бэлэн байдлын үзлэгтэй батлагдсан хуваарийн дагуу байгууллагынхаа ажилтан, албан хаагчдыг бүрэн хамруулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 8 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.03.29-ний өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.