Хан-Уул
Шуурхай зөвөлгөөн

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№11/

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2023 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№11/

Хэрэгжүүлэх байгууллага Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД

1 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах тул бүх шатанд ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын 3 хоног
2 Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс,  Худалдан авах ажиллагааны алба, Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагааг Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль, журамд нийцүүлэн ил тод, шуурхай зохион байгуулан, ажлын уялдаа холбоог сайжруулж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих хяналтыг эрчимжүүлж ажиллах. Ажлын 3 хоног
3 Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс Дүүргүүд нийслэлд төвлөрүүлэх төсвийн орлогын биелэлтийг жигд хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах. Ажлын 3 хоног

ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД

4 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс Хүүхэд, багачуудыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд “Хүүхдэд ээлтэй хот” болгох аяныг эхлүүлж зохион байгуулах. Ажлын 3 хоног
5 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба Газрын зөрчил арилгаж гарааш буулгасан талбайд тохижилтын нэгдсэн зураг төслийг боловсруулан баталж, тохижуулах ажлаа эрчимжүүлэх. Ажлын 3 хоног
6 Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, батлуулах. Ажлын 3 хоног
7 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Нөөцийн махны үнэ өндөр, мах ховор байгаа талаар иргэдээс гаргаж байгаа гомдол, хүсэлтийг анхаарч ажиллах, махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, нөөцийн махны чанарт онцгой анхаарч хяналт тавьж ажиллах. Ажлын 3 хоног
8 Онцгой байдлын хэлтэс Нийслэлийн хэмжээнд орон сууцны зориулалтай барилгын 1 давхрыг өргөтгөөд үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын барилга, байгууламжид газар хөдлөлт холбоотой эрсдэлийн үнэлгээ хийлгүүлж, цаашид арга зүйгээр хангах, зөвлөн туслах, хэрэгжилтэд хяналт тавьж Ажлын 3 хоног
9 Хэвлэл мэдээллийн тасаг, Газар зохион байгуулалтын алба, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэс Засгийн газрын Шилэн ажиллагааны хүрээнд 2000 оноос хойш газрын чиглэлээр гаргасан захирамж, барилгын А даалгавар болон бусад тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг https://shilen.gov.mn/ сайтад байршуулах ажлуудыг эрчимжүүлж ажиллах. Ажлын 3 хоног
10 Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, нийт байгууллага Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгөх, хариуцлагагүй хандсан албан хаагч болон удирдлагад хариуцлага тооцож ажиллах. Ажлын 3 хоног
11 Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Нийслэлийн Удирдлагууд 7 хоног бүрийн “Баасан” гаригт салбар, салбарын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, асуудлыг сонсож, шийдвэрлэдэг байх. Ажлын 3 хоног

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг 2023.04.27-ны өдрийн 12:00 цагаас өмнө /[email protected]/ цахим хаягаар хүлээн авна.